Core Pilates Professional Studio
Манай студи Пилатиc дасгалыг Монголд анх удаа зориулалтын тоног тѳхѳѳрѳмж дээр групп болон ганцаарчилсан хэлбэрээр санал болгож байна
Студийн Танилцуулга
Core Pilates Мэргэжлийн студи 2015 онд байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн Пилатис дасгалын студи юм. Студийн үүсгэн байгуулагч, студийн ахлах багш Б. Ариунтунгалаг нь Амеркийн Balanced Body Пилатисийн сургуулийн албан ёсны эрхтэй анхны монгол багш. Манай студи төхөөрөмжтэй пилатис, төхөөрөмжгүй пилатис (мат пилатис), балет пилатис хосолсон, сунгалт пилатис хосолсон, кардио пилатис хосолсон зэрэг хөгжингүй орнуудад сүүлийн үед ихээр дэлгэрч хүчээ авч буй ( conditional training )хичээл, програмуудыг мэргэжлийн өндөр түвшинд групп болон ганцаарчилсан байдлаар санал болгож байна.
Мөн насанд хүрэгчдийн балет, иог болон хүүхдийн хичээлүүд орж байна. Бид та бүхэнд өглөө, өдөр, оройн анги, ажлын өдөр, амралтын өдрийн ангиудыг өдөр цагийн уян хатан нөхцөлтэйгээр санал болгож байна. Мөн хамт олноороо хичээллэхийг хүсвэл студийн менежертэй холбогдож онцгой үнийн санал авах боломжтой.
Пилатис төхөөрөмж ашиглахгүй, матрас дээр Пилатис дасгалын жижиг хэрэглэл болох гантел, бөмбөг, резин ашиглаж хичээллэх төрөл.
Barre Pilates - Балетын үндсэн техникүүдийг Пилатисийн арга барилтай хослуулан хичээллэх анги
Stretch Pilates - Бүтэн биеийн булчинг чангалах, сунгалттай хослуулан хичээллэдэг Пилатис анги
Suspension Pilates - TRX, газрын татах хүчний эсрэг биеийн жингээрээ татаж , өргөжн хичээллэх анги
Arc Pilates - Нурууны хөдлөх чадварыг сайжруулах, нурууг 360 градуст гүн сунгах, хурууг хамгаалах хэвлийн булчинг чангалах ба биеийг бүхэлд нь чангалах анги
Peachy Pilates - Өгзөг өргөж галбиржуулах, аарцаг ёроолын булчин, биеийн доод хэсгийн хүч чадал нэмэгдүүлэх анги
Core & Booty Intensive - Цөм булчин болох хэвлий нуруу болон өгзгийг түлхүү ажиллуулан бүтэн биеэр галбиржиж жин хасах анги.
Гол төв булчинг хүчтэй болгоно
Хэвлийн гүн булчин, нуруу, аарцагны ёроолыг сайжруулж биеийн тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг. Нуруу өвдөлтөөс сэргийлнэ, нөхөн сэргээнэ.
Биеийн зөв байрлал ба байрлалыг засна
Булчингийн тэнцвэргүй байдлыг тэгшилж, зөв зогсох, зөв алхах, зөв хөдөлгөөнтэй болгоно. Биеийн цэх байдлыг дэмжинэ
Уян хатан байдал нэмэгдэнэ
Биеийг зөөлөн сунгаж, үе мөчний хөдөлгөөний хүрээг сайжруулна.
Тэнцвэр ба тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ
Жижиг тогтворжуулагч булчинг сайжруулж, биеийн хяналт, тэнцвэрийг дээшлүүлнэ.
Булчингуудыг урт, гоолиг хэлбэртэй болгоно
Булчинг хэт томруулалгүй чангалж, уян хатан, гоёмсог хүчтэй бие галбир бий болгоно.
Гэмтэлээс сэргийлэх, сэргээн засахад тустай
Үе мөчөнд ачаалал багатай, хяналттай хөдөлгөөн тул нуруу, мөр, өвдөг зэрэгт аюулгүй.
Стресс бууруулж, сэтгэл санааг тайвшруулна
Зохистой амьсгал + ухаалгатай, удаан хөдөлгөөн нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулдаг.
Биеийн мэдрэмж, ухамсрыг сайжруулна
Хэрхэн зөв хөдөлж, булчингаа зөв ашиглахыг ойлгуулж, өдөр тутмын хөдөлгөөн, спортоор хичээллэх чадварыг сайжруулдаг.
Спортын гүйцэтгэлийг сайжруулдаг
Уян хатан, хүчтэй, төвтэй бие нь гүйлт, теннис, бүжиг, гольф зэрэг бүх спортыг дэмжинэ.
Насны бүх бүлэгт тохиромжтой
Хүүхэд, өсвөр: зөв байрлал, тэнцвэр, насанд хүрэгчид: хүч, уян хатан байдал, ахмад: унах эрсдэлийг бууруулах, үе мөчний хөдөлгөөн, эрэгтэй эмэгтэй бүх насныханд тохиромжтой.
Б.АРИУНТУНГАЛАГ
Азийн Пилатисийн Холбооны Монгол дахь төлөөлөгч
Core Pilates студийн үүсгэн байгуулагч, 2015 оноос тасралтгүй 10 дахь жилдээ групп болон ганцаарчилсан хичээл зааж байгаа туршлагатай.
Монголын Пилатисийн Хөгжлийн Холбооны Тэргүүн
Balanced Body Certified Mat Pilates Instructor Level 1, 2 (USA)
Balanced Body Certified Reformer Pilates Instructor Level 1, 2, 3 (USA)
Balanced Body- Kyphosis and osteoporosis (USA)
Balanced Body- Core Stability Advancement (USA)
Balanced Body- Yur back (back-injury program) (USA)
Balanced Body- Pregnancy demystified (USA)
Balanced Body- Diastasis recti (USA)
Balanced Body- Pilates for athletes (USA)
Balanced Body- Core in three dimensions (USA)
Pilates Suspension Method- Suspension Pilates Instructor (USA)
Pilates in Asia- Low back pain & Flexion based program (South Korea)
Pilates in Asia- Shoulder Biomechanics (South Korea)
Pilates in Asia- Unwinding Scoliosis and other Spinal Asymmetries with Pilates (South Korea)
Pilates in Asia- Core and Posture Reformer Fix (South Korea)
Pilates in Asia- Understanding and treating Scoliosis curve progression (South Korea)
Golf Pilates Instructor (South Korea)
Mystic Within - Breathwork Facilitator ( Indonesia)
Mindfulness Mongolia -үүсгэн байгуулагч - 2024 оноос хойш Индонезийн Бали аралд 2 удаа, Монголд 3 удаагийн Mindfulness Retreat зохион байгуулсан.
Пилатисийн багшийн сургалт тогтмол зохион байгуулж чадварлаг боловсон хүчнээ бэлтгэн 12 ур чадвартай багш нартай баг хамт олон удирдан ажилладаг.
Э.ХОНГОРЗУЛ
2014 Лотус иог (RYT 200)
2016 Pure Олон улсын Иогийн зөвлөх багш Калварусо Дариогийн Навакарана Виньяаса иогийн 108 цаг
2018 Монголын Пилатисийн Хөгжлийн Холбооны Мат Пилатис багш
2021 Монголын Пилатисийн Хөгжлийн Холбооны Төхөөрөмжтэй Пилатис багш
А.НОМИН
2014 Лотус иог (RYT 200)
2023 он Монголын Пилатисийн Хөгжлийн Холбооны Мат Пилатис багш
2025 он Монголын Пилатисийн Хөгжлийн Холбооны Төхөөрөмжтэй Пилатис багш
Г.НАМУУНАА
Хөгжим Бүжгийн Коллеж 2008-2011 Бүжигчин
СУИС Бүжгийн Урлагийн Сургууль 2011-2015 Бүжгийн Багш
Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургууль 2015-2021 Бүжгийн Багш Бүжиг Судлал.
Монголын Пилатисийн Хөгжлийн Холбооны, Мат Пилатис, Балет Пилатис багш
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Юу бэлдэх вэ ?
Төлбөр хэд вэ ?
Ямар ангиуд байгаа вэ?
Хаяг: Хуримын Ордны хойно NAB group- ын байр 2 давхар